{"title":"Танилцуулга","data":"<div class=\"edtext\"><p>Их эзэн Чингис хааны өлгий нутаг Дадал сум нь анх 1923 онд байгуулагдсан түүхтэй.&nbsp; Тус сум нь Монгол орны зүүн хойно, замын бартаа ихтэй зах хязгаар, Улаанбаатар хотоос 600км, Чингис &nbsp;хотоос (аймгийн төв) 270 км зайд оршино.</p>\r\n<p>Дадал сум Хэнтий аймгийн зүүн хойд хэсэгт Хэнтий нурууны салбар уулсын өвөр, ой тайгын өргөн уудам нутгийг хамран баруун талаараа Биндэр, хойд талаараа Оросын холбооны улсын Чита мужтай, зүүн талаараа Дорнод аймгийн Баян-Уул сум, өмнө, зүүн өмнөд талаараа Норовлин, баруун өмнөд талаараа Баян-Адарга сумтай тус тус хил залган оршдог.</p>\r\n<p><img src=\"/uploads/content/images/dadal_gazryn_zurag.jpg\" alt=\"\" width=\"3507\" height=\"2480\" /></p></div>"}